Friday, February 18, 2011

ДЖАЗЗ...анхны ойлголттой болоход хангалттай мэдээлэл байх гэж найдлаа



Өнгөт арьстаны соёл
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах харгис хэрцгий үзэлээс болж дэлхийн сая сая өнгөт арьст иргэд асар ихээр хохирсон билээ. Хүн төрөлхтний түүхэнд арилашгүй хар толбо үүсгэсэн энэ ялгаварлах үзлээс болж хохирогдон үрэгдсэн авъяас, потенциалыг бид даанч тооцоолж барамгүй их билээ. Тэдний хөөрхийлөлтэй энэ хувь заяа тэдний соёл урлагийн төрлүүдэд нь үлэмж их нөлөөлсөн байдаг. Угын биеийн хөгжил сайтай тэд спортод ээлтэйн дээр байгаль эх тэдэнд хөгжмийн онцгой нарийн мэдрэмж, авъяас заясан байдаг билээ. Харамсалтай нь тэд саяхныг хүртэл тэр их уран авъяас чадвараа толилуулан хөгжүүлэх боломжгүй амьдарж ирсэн билээ.
Тэдний амьдралын гашуун түүх тэдний сэтгэл хөдлөлийн илэрхийлэлд өвөрмөцөөр нөлөөлөн байгалийн унаган хөгжмийн мэдрэмжтэй нь хавсран агуа Джазз гэх урсгалийн эхлэлийг тавих гайхамшигт боломжийг олгожээ.
 
Джазз
1808 Он гэхэд А.Н.У-д хагас сая гаруй өнгөт арьстнуудыг боолчлох зорилгоор авчирсан байна. Огт өөр тивээс албан хүчээр ирсэн тэд өөрсдийн соёлыг авчиржээ. Африк тив нь асар том бөгөөд дотроо маш олон үндэстэн, улс орнуудтай билээ. Тэдгээрийн хооронд ижил төстэй зүйлс мэдээж байх ч бүгд л өөрсдийн гэсэн бие даасан соёлын өвтэй билээ. Энэ нь Дагшаа хөгжимийн гайхамшигт амжилтын нууцуудын нэг нь юм. Бүхэл бүтэн том тивийн соёл, дээрээс нь А.Н.У-н асар их цагаачдын соёлтой хольж чадсан цорын ганц хөгжмийн төрөл юм.
1809Дагшаа (джазз) хөгжим нь анх Америкийн New Orlean –нд 20-р зууны эхэн үед үүсчээ. Африк тивээс Америк-д боолчлолын үед ирсэн хар арьстанууд ямар ч хөгжмийн  тодорхой онолын мэдлэггүйгээр үлээвэр хөгжмийн зэмсгүүдээр нийлэн тоглож дагшаа хөгжийн өвөрмөц суурийг тавьсан байна. Тэд нар зовлонт амьдьралаасаа түр ч болтугай ангижирахын тулд бүхий л сэтгэл зүрхээ шингээн тоглодог байсан. Уг хөгжмийн гол гайхамшиг нь сонсогч ямар ч төрлийн дуу сонсох дуртай байсан  түүнийхээ хэд  дахин баяжигдсан, сайжирсан хувилбарыг  дагшаа  хэлбэрт олж болдог. Ганцхан зууны дотор дэлхийн хөгжмийн түүхэнд  эргэлт хийсэн агуу их хүч юм.
Хөгжлийн  түүх
New  Orlean хот нь джаззын эхлэлийг тавихад  үнэтэй хувь нэмэр оруулсан. Далайд гарцтай, Кариб болон Мексикийн соёлд нээлтэй мөн их хэмжээний хар арьст иргэдтэй уг хотод шинэ зууны (XX) эхлэл дээр Ragtime үүсэн цаашдаа эрчимтэй хөгжисөн. Уг хөгжим нь ямар нэгэн уран сэтгэмжгүйгээр (импровизаци) зохиолчын өгсөн бүтэцээр явдаг ч онцгой дугаралт гармонуудыг нэмсэн байдаг. Дөрөвний Хоёр буюу страйд ашигладаг(УМ БА , УМ БА  гэсэн үг л дээ). Энэ хотоос алдарт кларнист Johnny Dodds, Jimmy Noone мөн та бидний сайн мэдэх Louis Armstrong гарсан юм.
1920-1933 онуудад  А.Н.У-ын  түүхэнд “их хориг”-ын үе гэж түүхэнд үлдсэн хэцүүхэн он жилүүд өнгөрсөн. Алькоголийн төрлийн ундааг худалдаалан хэрэглэхий хатуу хориглож “залуучуудын замбраагүйтэлтэй” тэмцэхийг эрмэлзсэн хатуу алхмуудыг хийж байжээ. 1920 онд New Orlean –ны зарим хэсэгээр нийтийн зугаа цэнгээний клубууд хаагдаж эхлэв. Тэр үеийн ихэнхи дагшаа хөгжимчидөд клубт хамтлагатай тоглох нь амжиргааны мөнгө олох цорын ганц аргуудын нэг нь байжээ. Өнөөдөрийх шиг алдар хүндэд хүрсэн бол эд баялаг дагадаггүй байсан байна. Ингэснээр дагшаа хөгжимчид амьдралаа залгуулан, уран бүтээлээ туурвих гэж  Chicago хотыг олноороо зорин бас нэгэн томоохон  джаззын төв болгож чадсан байна.
New York хот нь зах зээлийн эдийн засаг хурдацтай хөгжсөн тэр үеийн хэдхэн хотуудын нэг байлаа. Асар том А.Н.У-н чөлөөт зах зээл  бий болж үй олон бизнесийн санаанууд гарж ирсэн юм. А.Н.У нь “боломжуудын” орон гэдгээрээ алдаршин баян чинээлэг, нэр хүндтэй болохийг эрмэлзсэн хүмүүс тасралтгүй зорьж байжээ. Энэ л үед хөгжмийн зах зээл хурдацтайгаар хөгжиж энд тэнд, хаа сайгүй  дуу бичлэгийн студиудын төвүүд байгуулагдах болсон байна.  Дагшаа хөгжимчид бүтээлүүдээ бичүүлэх асар их тэмүүлэлтэй болж энэ том хотыг ихээр зорих болсон байна. Анх энд James Reese, Europe (оркестр найрал хөгжим)-т джаззыг оруулсан түүний эхэн үеийн бичлэгүүдийг сонсоход Ragtime мэт санагддаг ч сүүл үеийн бүтээлүүдэд нь цэвэр дагшаа уран сэтгэмжүүд тод сонсогддог. Бүгд л шинэ шинэ нээлт “хийх галзуу” эрмэлзэлтэй болж ширүүхэн өрсөлдөөн өрнөж байжээ. Уран бүтээлчид дан өөрсдийн авъяасыг олонд үзүүлэхээс гадна ур чадвараараа байлдан дагуулах хүсэлтэй болцгоосон байна. Чухам энэ үеээс л Дагшаа хөгжим мэргэжлийн төвшинд хөгжих болжээ.
        Баруун Европын сонгодог дэг сургулийнхан энэ өвөрмөц төрөлд татагдан хэв маяг, нюансуудыг нь дууриан ашиглаж эхэлсэн байна. Сонгодог хөгжмийн онол, замбраа дэг дээр Дагшаа хөгжимийг нэмж өгсөн нь хөгжмийн түүхэн дахь оргил үесийн нэг нь болсон юм.
Агуа импрессионистууд, сонгодог зохиолчид энэ төрөлд зориулан бүтээл туурвиж эхэлсэн байна. Оросын алдарт хөгжмийн зохиолч И. Стравинский Джазз сюитууд бүтээж, европ боловсролтой америк хөгжмийн зохиолчид дагшаа симфони найрал хөгжмийн бүтээлүүд туурвиж эхэлсэн байна. Тэдний дундаас Ж. Гершвин “Цэнхэр Рапсоди” бүтээлээрээ олны сэтгэлийг гүн гүнзгий эзэмдэж чадсан билээ.

        Дагшаа хөгжмийн түүх нь хоёр зуу хүрэхгүй жил ч гэсэн дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд маш том эргэлт хийн тэсэрж гарж ирсэн билээ. Бүх салбар, дэд салбарууудыг тоолвол ойролцоогоор зуу гардаг билээ. Үүссэн газар нутгийн байршил, төлөөлөгчидийн онцлогууд, ерөнхий сонсогчдын хүрээ гэх зэрэг олон олон хүчин зүйлсүүдээс хамааран өөр өөр дэд  урсгауудад хуваагддаг байна.Монголд ч гэсэн манай ардын урлагтай нийлээд л этно джазз болж байна шд.
        Зуу гаруй урсгалууд нь бүгд өөр өөрсдийн гэсэн гайхамшигтай онцлогуудгай ч бүгдийг нь авж үзнэ гэдэг боломжгүй зүйл билээ. Тиймээс дагшаа хөгжим шимтэн сонсогч миний зүгээс гурвыг нь жишээ болгон онцгойлон сонголоо. Энэ гурав дагшаа хөгжмийн түүхэнд хамгийн тод тод өөрчлөлт хувьсгалууд оруулж ирсэн юм.
Рэгтайм
1890-1910 оны үед  үүсэн дагшаа хэмнэлийг бүхэл бүтэн төрөл жанр болгох эхлэлийг тавьсан урсгал юм. Ernest Hogan,  Vess Osman  зэрэг өнгөт арьст хөгжимчид тодорхой нотонд бичигдсэн  ч дагшаа хэмнэл хүчтэй хольсон регтайм-н эхлэлийг тавьсан. Синкопууд болон “асуулт –хариулт зарчмыг өргөн ашигладаг 1897 онд William H. Krell гэх цагаан арьст ‘Mississppi Rag’  гэх анхны рег зохиолын нотыг хэвлүүлснээс хойш стандарт бус зохиолуудыг нээлттэй хэвлэлд өгөх болжээ.
Энэ төрлийн хамгийн том төлөөлөгч бол Скот Жоплин юм. Техас мужид 1868 оны 11 сард төрсөн тэрээр өнгөт арьст гэр бүлээс гаралтай юм. Бага наснаасаа эхлэн төгөлдөр хуур тоглож сурсан тэрээр хосгүй авъяастай ч тун даруу хшн байжээ. Өсвөр наснаасаа л эхлэн энд тэндхийн салон, цэнгээний газруудаар хөгжим тоглож эхэлсэн тэрээр жар гаруй рэгтайм бүтээлүүдээс гадна маш олон өөр зохиолууд бичсэн юм.
Swing
(1920-1930)Дагшаа хөгжим сонсогчидын дунд нэр алдарыг болон бүх л клубуудаар тоглоддог бүжгийн хөгжим болсон Banny Goodman уламжлалт цагаан хөгжимд “хар” буюу дагшаа арренжуудыг оруулсанаар SWING буюу Big Band үеийн эхлэлийг тавьсан. Том том хар ба цагаан хөгжимчидийн хамтлагууд АНУ-ын хотуудаар аялан тоглох болжээ. (Jimmy Lunceford, Chick Webb, Mills Blue Rhythm) гэх мэт тэргүүтэй хамтлагууд газар авч эхэлсэн байна. Мөн энэ үеээс Ella Fitzgerald, Billie Holiday, Fats Waller зэрэг хүчирхэг джазз вокалууд гарж ирсэн.
BEBOP  hard bop
1940 он гэхэд дагшаа хэмнэл нь бүжгийн ая худалдааны төрөл болон хувирсан байна.  Мэргэжилийн өндөр түвшиний ур чадвартай Thelonious Monk  , Dizzy Gillespie, Bud Powell  зэрэг хөгжимчид энэ байдлыг эрс эсэргүүцэж джазз-ыг шинэ түвшинд гаргаж ирсэн нь БИБОП-ын суурийг  тавьсан. Онолын хувьд асар хөгжин шинэ төрлийн хроматизм, дисонансуудыг нээсэн.Тэд хэнд ч таалагдахын төлөө тоглодоггүй, сонсвол сонс ойлгохгүй бол хохь нь зарчимыг баримталдаг байсан бөгөөд тоглолтын үеээр үзэгчидрүүгээ тоож ч хардаггүй байв. Их атмаан байгаа биз хэхэ.

Манай улсад джазз хуучин ЗХУ-аас орж ирсэн юм. Залуучууд маань дагшаа хөгжмийг нас тогтсон хүмүүс сонсдог хэмээн өрөөсгөл ойлголтой явдаг. Гэвч сүүлийн үед хүмүүс ихээр сонсох болж үгээр тоголдог хөгжимчил гарж ирж байж билээ.


Төрөл цаг үеээр нь ерөнхийд нь ангилвал:
        1900Ардын блюз (New Orleans стиль)
        1920 – Hot джазз Chicago style (Boogie Jazz)
        1930 – Swing, Gypsy, jazz, Kansas city style
        1940 – Bebop, Vocalese (RnB джаззаас ихээ аван хөгжиж ирсэн үе)
        1950 – Mainstream, Cool, Sowl jazz, Groove
        1970 – FUSION, Modern mainstream
        1980 – Afro Cuban, Post Bop Acid jazz
        1990 – Classic jazz (хүчээ авч эхэлсэн) Hard Bop дахин сэргэсэн үе, Retro swing
2000 – European jazz